— ИТГЭЛТ ЭСТИМЭЙТ ХХК

Манай улс зах зээлийн нийгэмд шилжсэнтэй холбоотойгоор барилга байгууламж, газар зэрэг үл хөдлөх хөрөнгийг эзэмшүүлэх, ашиглах эрхийг шилжүүлэх, түрээслэх зэрэг өмчлөх эрхийн асуудлууд бий болж үүнтэй холбоотойгоор төр, аж ахуйн нэгж, олон нийтийн байгууллагууд болон иргэдийн өмч хөрөнгийг хараат бусаар үнэлж, эдийн засгийн эргэлтэд оруулах зүй ёсны шаардлага гарсан юм. Энэхүү шаардлагыг үндэслэн Монголын зах зээлд анхны хөрөнгийн үнэлгээ компанийг 1999 онд “Эд Энд К” ХХК нэртэйгээр үүсгэн байгуулагдаж Сангийн Яамнаас Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл авч үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийж эхэлсэн. 2001 онд “Итгэлт аудит” ХХК-тай нэгдэж “Итгэлт үнэлгээ төв”, 2005 оноос “Итгэлт Эстимэйт” ХХК нэртэйгээр бие даасан, олон жилийн туршлагатай, салбартаа тэргүүлэгч компаниудын нэг болж 20 жилийн туршид одоог хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа болно.

Бидний уриа:

Бид шударга үнэнийг эрхэмлэнэ

Эрхэм зорилго:

Үндэстэн дамнасан арилжааг дэмжих ба санхүүгийн тайлангийн хөрвүүлэлт, зээл ба барьцаат зээл, өмч эзэмшлийн шилжилт ба татвар, нэхэмжлэлийн төлбөр тооцоог баталгаажуулж буй үнэлгээг харилцагчид хараат бусаар гарган өгөх юм. 

Үйл ажиллагааны чиглэл:

Бизнес үнэлгээ

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ

Эд хогшил, машин, механизм, тоног төхөөрөмжийн үнэлгээ

Даатгалын хохирлын үнэлгээ

Амь нас, эрүүл мэндэд учирсан хохирлын үнэлгээ

.

Санхүүгийн тайлагналын зориулалттай үнэлгээ

Зөвлөх үйлчилгээ

АЖЛЫН ТУРШЛАГА:

1.ТОМООХОН ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭ:

Уул уурхай, Эрчим хүч, Барилга, Үйлдвэр, Үйлчилгээ, Хүнс, ХАА, Авто зам, Агаарын тээвэр, Төмөр зам зэрэг улс орны бүхий л салбарын олон зуун томоохон аж ахуйн нэгж байгууллагуудын хөрөнгийн үнэлгээг хийсэн.

            Эдгээрийн дотроос ДЦС-4 зэрэг эрчим хүчний 10 гаруй томоохон аж ахуйн хөрөнгийн үнэлгээг хийсэн нь эрчим хүчний салбарын үнэ бүрдэлтийг бодитой тогтоох үндэс болж, энэ салбар өрийн сүлжээнээс гарч, улмаар нөхөн үйлдвэрлэл жам ёсоороо явах бололцоо нөхцөл бүрдсэн.

            2018 онд “Жаст Ойл” ХХК, “Монос Хүнс” ХХК, “Түмэн Шувуут” ХХК, “Эрдэнэт Булганы Цахилгаан Түгээх Сүлжээ” ТӨХК, “АПУ” ХК, “Эрдмин” ХХК,  Хуримын ордон төв, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг, “Фронтейр Ланд” ХК, “Оюу Толгой” ХХК “Номин Констракшн Девелопмент Групп” зэрэг 20 орчим томоохон аж ахуй нэгжийн хөрөнгийн үнэлгээ, Голомт банк, Хөгжлийн банк, Чингис хаан банк, Төрийн банкны зээлийн барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгө барилга байгууламжийн үнэлгээ Монгол улсын хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Үнэлгээний Олон Улсын Стандартын Консулаас гаргасан Үнэлгээний Олон Улсын Стандарт 2017 болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгээд байна.

2. БИЗНЕСИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ:

Манай компани нь “Бизнесийн Үнэлгээ Монгол” хөтөлбөрт бүртгэлтэй Үндэсний зөвлөх компани бөгөөд үйлчлүүлэгч байгууллагын хүсэлтээр дараах чиглэлээр бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлж байна. Үүнд

  • Төслийн хэрэгжилт гүйцэтгэлийн үнэлгээ
  • Бизнес төлөвлөгөө, төсөл боловсруулах
  • Зах зээл, маркетингийн судалгаа хийх гэх мэт.

Одоо дараахь 2 төслийг бие даан хэрэгжүүлж байна. Үүнд:

  • 2012 оноос “Газрын үнэлгээг боловсронгуй болгох нь” төслийг санаачлан бие даан хэрэгжүүлж, үр дүн нь 2016-2020 оны ЗГ-ын мөрийн хөтөлбөрт “Газрын нэгдсэн бодлого, тогтолцоог бүрдүүлж, газар ашиглах, эзэмших, өмчлөх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоно.” гэсэн томьёоллоор тусгагдсан бөгөөд эдийн засгийн хөгжлийн “МОНГОЛ” загварыг боловсруулсан. Монгол загвар нь дараахь 3-н загвараас бүрдэнэ. Үүнд:
    1. Эдийн засгийн хөгжлийг жолоодох “ГАЗАР ЭЭЖ” загвар
    2. ҮлХЭХ-ийн татвар бүртгэлийн системийг боловсронгуй болгох “ТЭНГЭР ЭЦЭГ” загвар
    3. Баялагийн тэгш хуваарилалтын “ХУРЫН ШИМ” загвар юм.

Эдгээр нь улс төрчид болон мэргэжлийн байгууллагуудаар дэмжигдсэн хууль эрх зүйд тусгах боловсруулалтын ажил эхлээд байна.

  • 2014 оноос МХҮХ-ны хэрэгжүүлсэн “Хүний амь нас, эрүүл мэндийн хохирлын үнэлгээ” төслийг санаачлан, хариуцан гүйцэтгэж энэ хүрээнд дараахь ажлуудыг хийж хийгээд байна.
    1. 2015 онд БНСУ-ын Хохирол Үнэлэгчдийн Холбоотой хамтран “Хүний ам нас, эрүүл мэндийн хохирлын үнэлгээ” сургалт зохион байгуулж 70 гаруй үнэлгээчин бэлтгэсэн
    2. 2016 онд БНСУ-ын Хохирол Үнэлэгчдийн Холбоо, Монголын АЖДХ-той хамтран “Хүний ам нас, эрүүл мэндийг арилжааны даатгалаар хамгаалах нь” сургалт зохион байгуулж 100 шахам үнэлгээчид, даатгалын ажилтангуудыг хамруулсан.
    3. 2015 онд “Монгол хүний амь насны суурь үнэ тогтоох” судалгааны ажил хийж, суурь үнэ тогтоон зарласан.
    4. 2016 онд “Хүний амь нас, эрүүл мэндийн хохирлын үнэлгээ хийх аргачлал” боловсруулж МХҮХ-оор батлуулсан.

Бизнес төлөвлөгөө төсөл боловсруулах

  • Автобусны 2, 3-р бааз, Улаанбаатар таймс сонин, ЭТМСН, “Байгальтур” ХХК, Дэлхийн банкны гэрийн зуухны төсөл, “Инкон” ХХК зэрэг гадаад, дотоод, төслийн байгуулгуудад зөвлөх үйлчилгөө үзүүлснээс гадна зээлийн болон удирдах үйл ажиллагааны 20 гаруй төсөл боловсруулсан.

Зах зээл маркетингийн судалгаа

  • “Ентүм” ХХК-ийн захиалгаар Баруун таван аймгийн махны хэрэгцээг тодорхойлох маркетингийн судалгаа, “NTM” ХХК-ийн шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх зах зээлийн судалгаа,
  1. БИЗНЕС ҮНЭЛГЭЭ:

ХААН банк, “Говь” ХХК, “Улсын цирк”, “Шарын гол” ХК зэрэг ОУ-ын тендерээр хувьчлагдсан аж ахуй нэгжүүдийн бизнесийн үнэлгээг хийсэн. Монгол компанийн хийсэн үнэлгээг үндэс болгон Олон улсын тендер зарласан цөөн тохиолдлуудын нэг юм. 

2019 оны 1-р улирлын байдлаар “АПУ” ХК, “Монос Хүнс” ХХК, “Түмэн Шувуут” ХХК, “Үртэс Шахмал түлшний үйлдвэр” НӨХГ, “Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг” НӨХГ, “Усан Спорт Сургалтын Төв” НӨХГ, “Лел Металл” ХХК, “Баялаг Налайх” ХК, Монгол Экспресс” ХХК, “Монгол Шир” ХК Силикатны үйлдвэр зэрэг томоохон аж ахуй нэгжийн бизнесийн үнэлгээг хийгээд байна.

  1. ДААТГАЛЫН ХОХИРЛЫН ҮНЭЛГЭЭ:

Компани нь байгуулагдсан цагаасаа хойш тээврийн хэрэгсэлд ослын улмаас гарсан эвдрэл хохирлын үнэлгээ хийж эхэлсэн бөгөөд энэ нь Монгол улс дах “Даатгалын хохирол үнэлэгч”-ийн эх суурь болсон юм. 2018 оны 3-р улирлын байдлаар ийм төрлийн үнэлгээ 120 000 /нэг зуун хорин мянга/  гаруйг хийгээд байна.         

            “Манай байгууллага нь 1999 оноос хойш зөвхөн үнэлгээний чиглэлээр ажиллаж байгаа анхдагч, манлайлагч компани бөгөөд Улаанбаатар хотод – Төв оффис, болон Баянгол салбар, Орхон аймаг салбар, Хөвсгөл аймаг салбар, Төв аймаг салбар гэсэн бүтэцтэйгээр нийт 350 орчим м.кв бүхий ажлын байранд үйлчлүүлэгчдээ тохилог орчинд хүлээн авч үйлчилж байна. “Хүний амь нас, эрүүл мэнд, сэтгэл санаа, нэр төрд учирсан хохирол” болон “Газрын үнэлгээ”-г боловсронгуй болгох чиглэлээр сургалт судалгааны ажил эхлүүлээд байна.