— ИТГЭЛТ ТӨГӨЛ ХХК

ЭРХЭМ ЗОРИЛГО: Ногоон эдийн засгийг хөгжүүлэх

Манай компани нь байгаль орчны зөвлөх үйлчилгээ, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний чиглэлээр 2015 онд үүсгэн байгуулагдаж  үйл ажиллагаагаа явуулж байна. Бид Монгол улсын Шинжлэх ухааны эрдэмтэн судлаачил, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нарын зохион бүтээсэн байгальд сөрөг нөлөөлөл багатай шилдэг ногоон технологийг түгээн дэлгэрүүлж инновацийн үр өгөөжийг харилцагч нартаа бий болгоно.

Дэлхийн олон улс орнууд ногоон үйлдвэрлэлийг бий болгох чиг хандлага ажиглагдаж байна. Иймд бид харилцагч нартаа эрчим хүчний хэмнэлттэй, дулааны алдагдал багатай, хог хаягдал багатай, дуу чимээ багатай, нүүрстөрөгчийн үйлдвэрлэл багатай хүний ажиллах, амьдрах таатай орчныг бүрдүүлсэн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд шинжлэх ухааны нотолгоо баримттай зөвлөх үйлчилгээ үзүүлдэг.

Үйл ажиллагааны чиглэл:

Байгаль орчны салбарын хууль, баримталж буй бодлогын зөвлөгөө

Хүрээлэн буй орчныг хамгаалах, байгалийн нөөцийг зүй зохистой ашиглахтай холбоотой

Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ

Аливаа төслийн техник, эдийн засгийн төлөвлөлтийн баримт бичиг, зураг төсөл, улсын болон бүс нутаг

Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас тодорхой төслийг хэрэгжүүлэх явцад байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг

Дүйцүүлэн хамгаалах төлөвлөгөө, уурхайн хаалт ба нөхөн сэргээлтийн төлөвлөгөө

Олон улсын хэмжээ болон манай оронд хөгжлийн аливаа төслөөс биологийн олон янз байдалд үзүүлэх

Байгаль орчны хохирлын үнэлгээ /экологи-эдийн засгийн үнэлгээ

Иргэн, аж ахуйн нэгж нь биологийн төрөл зүйлд учруулсан хохирлыг тооцоолон үнэлгээ өгч

Гамшгийн эрсдэлийн үнэлгээ

Тухайн байршлын гамшгийн эрсдэлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр мэргэжлийн түвшинд

Газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа

Газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах үйл ажиллагаанд төрийн хяналтыг тасралтгүй хэрэгжүүлэх

Хог хаягдлын менежмент

Иргэн, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжээс үүсэж буй хог хаягдлыг эх үүсвэр дээр

Хамтран ажиллагч байгууллагууд

АЖЛЫН ТУРШЛАГА:

    • Алтайн хүдэр ХХК-ийн Таяннуурын уурхайгаас Бургастай боомт хүртэлх 168.3 км замын байгаль орчны хохирлын үнэлгээ
    • Богдхан уулын ДЦГ-ын Түргэний аманд байрлах Блю скай жуулчлалын баазын байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ
    • Горхи-Тэрэлжийн БЦГ-т орших Нарлаг аялал жуулчлалын баазын байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ
    • Горхи-Тэрэлжийн БЦГ-т байрлах Жалман аялал жуулчлалын баазын байгаль орчны төлөв байдлын үнэлгээ
    • Их нарт аялал жуулчлалын баазын байгаль орчны төлөв байдлын үнэлгээ
    • Улаанбаатар хот Бэлхэд байрлах авто засварын газрын байгаль орчны төлөв байдлын үнэлгээ
    • Улаанбаатар хот 6-н буудалд байрлах Такеши авто засварын байгаль орчны үнэлгээ
    • Дархан-Уул аймгийн Дархан суманд байрлах Төмрийн хүдрийн хорголжин боловсруулах үйлдвэрийн Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ
    • Төв аймгийн Баян сумын нутагт хэрэгжүүлэх Хоёрдогч түүхий эд буюу хаягдал аккумулятор дахин боловсруулах үйлдвэр байгуулах төслийн байгаль орчны төлөв байдлын тайлан, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ