— ИТГЭЛТ ТАКС ТМЗ ХХК

Бидний тухай:

 “Итгэлт Такс ТМЗ” ХХК нь  2013 онд Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хууль анх батлагдан хэрэгжиж эхэлснээр үүсгэн байгуулагдсан бөгөөд өнөөдөр нягтлан бодох бүртгэлийн аутсорсингийн үйлчилгээ, татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ болон холбогдох санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.

Бид байгуулагдсан цагаасаа өнөөдрийг хүртэл татварын зөв төлөвлөлт хийн татварын ачааллыг багасгаж, татвар төлөгчдийг төлөөлөн улсын байгууллагатай харилцаж, татвартай холбоотой үүссэн аливаа асуудалд оновчтой үр дүн бүхий шийдэл гаргалгааг гаргаж өгөхийн сацуу үйлчлүүлэгч компанийн татварын зардлыг хуулийн хүрээнд хамгийн бага түвшинд байхаар татварын тайлан тооцоог үнэ зөв цаг тухайд нь тайлагнахад тусална.

Татвараа зөв тодорхойлж эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд туслах татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ, байгууллагын нягтлан бодох бүртгэл хөтлөлтийг иж бүрэн хийж санхүүгийн тайлан гаргаж нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл боловсруулж удирдлагыг мэдээллээр ханган, санхүүгийн зөв шийдвэр гаргахад тусалж байна.