— ИТГЭЛТ ТАКС ТМЗ ХХК

БИДНИЙ УРИА: “ТҮРҮҮЛЖ МЭДЭЭД ТҮМЭНД ТҮГЭЭНЭ”

Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хууль 2013 онд батлагдан хэрэгжиж эхэлснээр “ИТГЭЛТ ТАКС ТМЗ” ХХК анх үүсгэн байгуулагдаж үйл ажиллагаа эхлүүлж байсан.

Бид байгуулагдсан цагаасаа өнөөдрийг хүртэл татварын зөв төлөвлөлт хийн татварын ачааллыг багасгаж, татвар төлөгчдийг төлөөлөн улсын байгуулагтай харилцаж, татвартай холбоотой үүссэн аливаа асуудалд оновчтой үр дүн бүхий шийдэл гаргалгааг гаргаж өгч ажиллаж байна. Мөн үйлчлүүлэгч компанийн татварын зардлыг хуулийн хүрээнд хамгийн бага түвшнд байхаар татварын тайлан тооцоог үнэ зөв цаг тухайд нь тайлагнахад туслана.

Татвараа зөв тодорхойлж эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд туслах татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ, байгууллагын нягтлан бодох бүртгэл хөтлөлтийг иж бүрэн хийж санхүүгийн тайлан гаргаж нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл боловсруулж удирдлагыг мэдээллээр ханган, санхүүгийн зөв шийдвэр гаргахад туслаж байна. Одоогийн байдлаар манай компани нь 80 гаруй харилцагч компаниудтай, тэдгээрийн 40-50 хувь нь гадаадын хөрөнгө орууллалтай аж ахуйн нэгжүүд байна.

Үйл ажиллагааны чиглэл

Нягтлан бодох бүртгэлийн аутсорсингийн үйлчилгээ

Нягтлан бодох бүртгэлийн аутсорсинг нь өөрийн үндсэн үйл ажиллагаанаас гадуур ажлуудыг бага зардлаар богино хугацаанд чанартай хийж чадах мэргэжлийн мэргэшсэн ..

Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ

Татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгж байгууллагад татварын хууль, эрх зүйн талаас зөвлөгөө өгч, ирээдүйд учирч болох татварын эрсдэлээс урьдчилан сэргийлэн ...

Манай компани 80 гаруй харилцагч компаниудтай, тэдгээрийн 40-50 хувь нь ГШХО-тай ХК-ууд байна. Татварын хууль, журам байнга хувьсан өөрчлөгдөж буй энэ цаг үед харилцагч байгууллагын татварын зардлыг хуулийн хүрээнд хамгийн бага байлган, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд нь тусалж, тэднийхээ итгэлийг алдахгүйн төлөө хичээн ажиллаж байна.