— ИТГЭЛТ ТӨГӨЛ ХХК

Бидний тухай:

“Итгэлт Төгөл” ХХК нь байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, байгаль орчны салбарын хууль, баримталж буй бодлогын зөвлөгөө, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, байгаль орчны хохирлын үнэлгээ /экологи-эдийн засгийн үнэлгээ, дүйцүүлэн хамгаалах төлөвлөгөө, уурхайн хаалт ба нөхөн сэргээлтийн төлөвлөгөө, гамшгийн эрсдэлийн үнэлгээ, газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа, хог хаягдлын менежмент зэрэг байгаль орчинтой холбоотой бүхий л төрлийн үйлчилгээг харилцагчдадаа чанартай, шуурхай үзүүлэн ажиллаж байна.


Манай компани нь байгаль орчны зөвлөх үйлчилгээ, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний чиглэлээр 2015 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Монгол улсын Шинжлэх ухааны эрдэмтэн судлаачид, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нарын зохион бүтээсэн байгальд сөрөг нөлөөлөл багатай шилдэг ногоон технологийг түгээн дэлгэрүүлж инновацын үр өгөөжийг харилцагч нартаа бий болгохоор зорин ажиллаж байна.


Дэлхийн олон улс орнууд ногоон үйлдвэрлэлийг байгуулах чиг хандлага ажиглагдаж байна. Иймд бид харилцагч нартаа эрчим хүчний хэмнэлттэй, дулааны алдагдал багатай, хог хаягдал багатай, дуу чимээ багатай, нүүрстөрөгчийн үйлдвэрлэл багатай хүний ажиллах, амьдрах таатай орчныг бүрдүүлсэн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд шинжлэх ухааны нотолгоо баримттай зөвлөх үйлчилгээ үзүүлдэг.