Захирлын мэндчилгээ

Манай цахим хуудсанд зочилж буй эрхэм танд энэ өдрийн амар амгаланг айлтган, чин сэтгэлийн талархал илэрхийлье. Бид мэдрэмж, шинэчлэлийг хослуулж, үнэ цэнэ, бүтээмжээ тасралтгүй нэмэгдүүлж, тогтвортой байдлыг эрхэмлэн, санхүүгийн цогц бүтээгдэхүүн үйлчилгээгээр харилцагчдынхаа талархлыг хүлээсэн хариуцлагатай байгууллага болно гэсэн эрхэм зорилго тавьж түүндээ хүрэхээр хичээн ажиллаж, алхам алхамаар өсч дэвжин, амжилтыг санхүүжүүлнэ уриатайгаар харилцагч нартаа тусалж, зөвлөж ирлээ.

Очир Ундраа ОМЗ ББСБ нь байгуулагдсан цагаасаа эхлэн одоог хүртэл давхардсан тоогоор 16000 гаруй харилцагчид 170 гаруй тэрбум төгрөгийн зээл олгосон бөгөөд энэхүү санхүүжилтээр дамжуулан 3000 гаруй ажлын байр шинээр бий болгоход дэмжлэг үзүүлжээ. Мөн 2018 онд харилцагч нарт үйлчилгээгээ илүү ойртуулах үүднээс Хан-Уул дүүрэгт шинэ салбар нээн ажиллуулж, Бичил санхүүгийн хөгжлийн сантай хамтран ТОГТВОРТОЙ АМЬЖИРГАА-2 төслийг Баянгол, Баянзүрх, Сүхбаатар дүүргүүдэд тус тус амжилттай хэрэгжүүлэн дунд болон дундаас доогуур орлоготой зорилтод бүлгүүдэд 1,451.4 сая төгрөгийн бага хүүтэй зээлийг олгосон байна.

Бид эдийн засгийн тогтворгүй нөхцөл байдалд ямагт эрсдэлийг тооцон, хяналттай ажилласны үр дүнд санхүүгийн үзүүлэлт өсөлттэй гарлаа. Тухайлбал компанийн зээлийн багц 25,6 хувиар өсч 23,5 тэрбум төгрөг, бусдаас татсан хөрөнгө 8,6 тэрбум төгрөгт хүрсэн бол нийт актив 28,6 хувиар өсч 27 тэрбум төгрөгт хүрлээ. Бидэнд өндөр итгэл хүлээлгэн хамтран ажиллаж, бидний амжилтыг бүтээлцэж ирсэн, бүтээлцэж яваа харилцагч, түншүүд болон нийт ажилтнууддаа баярлаж талархаж явдагаа илэрхийлэхийн ялдамд, угтан тосож буй амжилт бүтээлийн он жилүүдийг хамтдаа туулахын ерөөл өргөе.

Биднийг зорин ирсэн ажил хэрэгч хэн бүхний өмнө манай үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.

Таныг хүндэтгэсэн,
ТУЗ-ЫН ДАРГА
Э.ГАНЧИМЭГ